
Английн Лондон хотод ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 32 баг тодорлоо. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн тоглолтод Чех, Бразил, Казахстан, Мехсик, Дани зэрэг багуудтай нэг хэсэгт багтсан. Манай залуус энэ удаагийн тэмцээнээс хожил авч чадсангүй.
Өнөөдрөөс эхлэн шөвгийн 32-н хасагдах шатны тоглолтууд эхэлнэ. Ази тивээс БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Тайвань, Хонконг, Энэтхэг зэрэг орны багууд 32-т багтлаа.