
Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн зарим сумдад шүлхий өвчний Сат-1 хэвшлийн голомт үүссэнтэй холбогдуулан зарим орон нутагт хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байна.
Голомтын бүсүүдийн мал сүргийг вакцинд бүрэн хамруулах ажлыг зургаадугаар сарын 24-нөөс байгуулах аж. Нийт 1.6 сая тун вакцин өнөөдөр хүлээж авах бөгөөд Улаанбаатарт ирмэгц нь шүлхийн тохиолдол бүртгэгдсэн аймгууд руу тээвэрлэнэ гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.