
Дэлхийн долоон том марафоны нэг болох Бостоны марафонд Монголын тамирчдаас гавьяат тамирчин Б.Сэр-Од уригджээ. Энэ сарын 20-д АНУ-ын Бостон хотод болох ээлжит марафонд 137 орны 32 мянган гүйгч гүйнэ.
Бостоны "элит гараа" гэгддэг дэлхийн шилдгүүд уралддаг "pro field"-д Монгол Улсаас анх удаа Б.Сэр-Од уригдлаа. Тэрээр энэ онд Токио, Осака марафонд амжилттай оролцсоноос гадна БНХАУ-ын Янжоу хотноо болсон Зүүн Азийн хагас марафоны аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм.
Марафонч Б.Сэр-Од олимпийн наадамд зургаан удаа, хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 удаа оролцсон анхны ганц марафонч гэдгээрээ дэлхийд алдаршсан билээ.