
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 63 дахь улирлын хөтөлбөрт багтсан дуурь, балетын шилдэг тоглолтууд үзэгчийн хүртээл болоход бэлэн болжээ. Театрын уран бүтээлчид ирэх аравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд "Гүнгэрийн гүнж" дуурийг тоглох бэлтгэлдээ орсон байна.
Ц.Нацагдоржийн "Гүнгэрийн гүнж" дуурийг бичих сэдэл болсон зохиол бол Хөгжим судлаач Л.Эрдэнэчимэгийн "Гүн гэрийн авхайн нүүдэлчдийн арван найман аялгуу" судалгааны бүтээл билээ. Энэхүү дуурьд өгүүлэгдэх Хүн гүрний жанжинд богтлогдон очсон Хан гүрний гүнж Цэй Вэн Жи нь түүхэн бодит хүн байсан гэдэг.