
Эрхүүгийн тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдсон бөгөөд энэ 10 дугаар сарын эхээр уг иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан байна. Иймд ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж буй иргэд өөрсдийн эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
- Хэрэв тухайн бүс нутагт зорчих үед Таны биеийн байдал эвгүйрэх, эсхүл хэвийн бус болох тохиолдолд байгаа газраа үлдэж, хамгийн ойролцоох эрүүл мэндийн байгууллагад 103 болон 112 дугаарын утсанд дуудлага өгч, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой.
ЯАРАЛТАЙ ҮЕД ХОЛБОО БАРИХ ТУХАЙ
- Иргэн Та ОХУ-ын хилээр нэвтрэх үед, түүний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагатай тохиолдолд өөрт ойр Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудын аль нэгэнтэй дараах шуурхай утас болон цахим шуудангаар 24 цагаар холбогдох боломжтой.
МОСКВА ХОТ
Холбогдох газар: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
Холбоо барих: +7 495 690 67 92, [email protected]
ЭСЯ-ны Консулын хэлтэс: +7 499 241 15 48, [email protected]
КЫЗЫЛ ХОТ
Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар
+7 3942220430, [email protected]
ЭРХҮҮ ХОТ
Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар
+7(395) 2342145, [email protected]
УЛААН-ҮД ХОТ
Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар
+7 (3012) 22-04-99, [email protected]
МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ