
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 26-ны бямба гарагийн шөнө гүйлтийн тэмцээн хийхээр бүртгэлийг эхлүүлжээ. Марафоныг 20:00-00:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна.
5, 10, 21 км зайд болох шөнийн марафонд 16-гаас дээш насны иргэдийг оролцуулна. Марафоны үеэр хотын гэрэл, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Оролцох иргэд https://www.nightmarathon.mn сайтад бүртгэлээ баталгаажуулна.