
Монгол театр Америкийн нэрт зохиолч А.Р.Гурнигийн “Love Letters” романтик драмын жүжгийг Монгол Улсад тоглох албан ёсны онцгой эрхийг авчээ. Тус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхийн тулд театрын зүгээс зохиогчийн эрх эзэмшигч компанитай нэг жилийн хугацаанд хэлэлцээ хийж, ийнхүү албан ёсны гэрээ байгуулсан байна.
“Love Letters” нь дэлхийн олон орны тайзнаа тоглогддог, олон сая үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн драмын бүтээл юм.
Тус жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгох бөгөөд гол дүрийг гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Н.Баярмаа нар амилуулна.