Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг чөлөөлжээ. Үүнтэй холбогдуулан уг албан тушаад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэгийг томилсон байна.
Б.Батцэцэгийг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай мэдээлэл гарч байсан. Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэгийн товч намтрыг танилцуулъя.
2000-2002 Бүрэн дунд боловсрол – Эхлэл ЕБС
2002-2007 Эрх зүйн бакалавр–МУИС-Хууль зүйн сургууль
2014-2015 Худалдааны эрх зүйн магистр-University of Melbourne
2007–2010 ХЭҮК, Өргөдөл, гомдлын баг, референт
2010–2011 ХЭҮК, Бодлого дүн шинжилгээний баг, ахлах референт
2011–2016 ХХААХҮЯ, Стратеги бодлого төлөвлөлтийн газар, мэргэжилтэн
2016–2018 ХХААХҮЯ, Хуулийн хэлтсийн дарга
2018–2020 "Капкорп Монголиа" ХХК, хуулийн зөвлөх
2020–2020 Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хуулийн хэлтэс, ахлах референт
2021–2022 УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний ажлын алба, зөвлөх
2022–2022 ЦХХХЯ, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2023–ЦХХХЯ, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
2023 оноос–ЦХХХЯ, Төрийн нарийн бичгийн дарга
2025 оноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга.