
Монголын нүүдэлчин ард түмний Соёлын биет бус өвийн олон илэрхийллийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн албан ёсны нээлт өнөөдөр Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болно.
“Нүүдэлчин” фестивалийн хоёр дахь өдөр аймаг, нийслэлийн отгийн арга хэмжээ үргэлжлэн явагдана. Мөн үзэгчдэд зориулсан сурын харваа сурын талбайд, үндэсний бөхийн сонирхогчдын барилдаан, морьт харвааны үзүүлбэр болно. Мөн уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх адуучдын тэмцээн болно.
“Нүүдэлчин” фестивалийн нээлт 11:00-12:30 цагийн хооронд болно. Мөн Монгол туургатны өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолт, “World awards-2026”-н шагнал гардуулах арга хэмжээ болно. Өнөө орой 19:00 цагаас “Хөхөө Намжил” үндэсний сонгодог дуурийн тоглолттой.
Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй автобусаар "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд очих боломжтой.


ХӨТӨЛБӨР:



