
Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тохижилтын ажлын хүрээнд түр байгуулсан орц, гарцыг авч тохируулгын ажил хийж байгааг ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан мэдээллээ.
Тэрээр "Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор орц, гарц гаргасан. Мөн зарим нэг тохируулгын ажлыг хийсэн. Сэлбэ голын ус урсаж байгаа хэсэг одоогийн байдлаар боломжийн түвшинд байна. Цаашид усны түвшин нэмэгдвэл хоолойн хүчин чадлаа нэмэгдүүлнэ" гэв.