
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны долоодугаар хорооноос 67 дугаар сургууль хүртэлх замыг өнөөдөр орой 22:00 цагаас хаана. Энэ хугацаанд цахилгааны шугамын хоолой угсрах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.