
Монголын уран дархчуудын “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнг ССАЖЗЯ-ны үзэсгэлэнгийн танхимд дэлгэж, олон нийтийн хүртээл болгожээ.
Энэхүү үзэсгэлэнд эх орноо хайрлах, өв соёлоо хүндэтгэх, дараагийн үедээ гоо зүй, утга агуулгатай үнэт зүйлийг өвлүүлэн үлдээх 50 гаруй бүтээлийг толилуулж байна. Тус үзэсгэлэнг монгол дархны “Дуут урлан” компани зохион байгуулж байгаа бөгөөд 2025 онд шинээр урласан бүтээлүүдийг түлхүү дэлгэжээ.




Үзэсгэлэнд гал морин жилийн бэлгэдэл болсон, жигүүрт морь, галын дүрслэл, морин туурайн түүхэн утга санааг шингээсэн цом бүтээлийг толилуулсан байна. Үүнээс гадна монголчуудын газар ус, лус савдгаа хайрлан тахиж ирсэн уламжлалыг илэрхийлсэн “Цагаан өвгөн Цэрэндүг” зэрэг шинэ бүтээл ч бий.
Уг үзэсгэлэн хоёрдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.