Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн Токио хотод ням гарагт эхэлнэ. Энэ намрын тэмцээнийг ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өвдөгний гэмтлийн улмаас өнжихөөр боллоо. Хоошёорюү долоодугаар сарын тэмцээнийг өвдөгний гэмтлийн улмаас дундаас нь өнжиж байсан юм.
Хоошёорюү С.Бямбасүрэн нь 2025 оны гуравдугаар сард ёкозүна цол хүртсэн. Тэрээр 2025 оны нэгдүгээр сарын тэмцээнд озэки цолтой түрүүлсэн юм.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн энэ онд нэгдүгээр сарын барилдаанд 10 даваа, 5 унаа, гуравдугаар сард 11 даваа, 4 унаатай өндөрлүүлжээ.
