
Узбекистаны Самарканд хотод болж буй дэлхийн шатрын олимпиад өндөрлөхөд дөрвөн өргийн тоглолт үлдлээ. Монгол Улсын эмэгтэй баг 7 дахь өрөгт Францын багийг 2.5:1.5 оноогоор ялж, зургаа дахь хожлоо авлаа.
Өчигдрийн тоглолтод Х.Баясгалан хожлын нэг оноог авсан бол Б.Мөнгөнзул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар тэнцээ хийснээр багийнхаа хамгийн чухал ялалтыг байгуулав. Ингэснээр манай эмэгтэйчүүд зургаан хожил, нэг хожигдолтойгоор БНХАУ, Казахстан, Энэтхэг, Болгар, Гүрж, Арменийн араас зургаадугаар байрт бичигдэж эхэллээ.
Эмэгтэй баг өнөөдөр болох 8-р өрөгт Болгарын багтай тоглоно.
Харин эрэгтэй баг Угандагийн шатарчдыг 3:1-ээр хожиж, 67-р байрт жагсаж байна. Манай эрчүүд өнөөдөр Шри-Ланкын багтай тоглохоор оноолт гарчээ.
46 дахь олимпиадад Монголын эрэгтэй багийг ФИДЕ мастер Б.Ану, эмэгтэйчүүдийг Ц.Батсайхан нар дасгалжуулж байгаа юм.