
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 28-нд болно. Тус хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон ногдол ашиг хуваарилах асуудлыг танилцуулах юм.
Компанийн удирдах зөвлөлөөс 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг олгох шийдвэрийг гаргаад байгаа бөгөөд 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд татварын дараах байдлаар 63 242 төгрөг олгохоор тооцоолжээ. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа буюу пүрэв гарагаас эхлэн иргэдийн банкны данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ.
Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд олгохоор төлөвлөжээ.