УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд дэмжсэн юм.
Харин одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Амарбаясгалангийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. 15 гишүүн асуулт асууж, үг хэлэхээр бүртгүүлээд байна.