
Монголын цахим спортын шилдэг баг “The MongolZ” хоёр тэмцээнд дасгалжуулагчгүй оролцох болсноо зарлалаа. Тус баг олон нийтийн сүлжээнд “Манай багийн дасгалжуулагч maaRaa "ESL Pro League Season 23" болон "BLAST Rotterdam" тэмцээнүүдэд биечлэн оролцох боломжгүй болсон бөгөөд багтайгаа онлайнаар холбогдон дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж бичжээ.
"The MongolZ" багийн хувьд “ESL Pro League Season 23” тэмцээнд оролцохоор Стокхольмд очоод байгаа. Дасгалжуулагч maaRaa буюу Б.Эрдэнэдалай энэ тэмцээнээс гадна гуравдугаар сарын 18-нд Нидерландад эхлэх "BLAST Open Rotterdam” тэмцээнийг мөн өнжих болжээ. Энэ тэмцээний эхний тоглолтод “The MongolZ” баг "MOUZ"-тай таараад байгаа билээ.