
FIFA буюу олон улсын хөлбөмбөгийн холбооноос анх удаа 15 хүртэлх насны эрэгтэй багуудын дэлхийн аварга шалгаруулах фестивалийг Азарбайжаны Баку хотод зохион байгуулж байна. “FIFA U-15 World Cup & Festival” тэмцээнд 189 орны баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсын өсвөрийн шигшээ баг “О” хэсэгт багтсан юм. Манай шигшээ баг хэсэгтээ нэг хожил, дөрвөн хожигдолтойгоор тавдугаар байрт бичигдсэнээр 129-өөс 160-р байрын төлөө тоглох эрхтэй боллоо. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хасагдах шатны тоглолт эхэлнэ.
Монгол Улсын шигшээ баг Монтенегоргийн багтай тоглоно. Энэ тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр 13:00 цагаас болох юм. Манай залуусын өрсөлдөгч Монтенегоргийн баг “С” хэсэгт хоёр хожил, гурван хожигдолтойгоор тавдугаар байрт бичигдсэн.
Тоглолтыг Монголын хөлбөмбөгийн холбооны хуудсаар үзэх боломжтой.
