
БНХАУ-ын Хөх хотод наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд болсон хөнгөн атлетикийн тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн 800 метрт Д.Мягмарсүрэн 1.51.67 минутийн амжилтаар түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрээр энэ амжилтаараа улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Д.Мягмарсүрэн дасгалжуулагч Х.Уянгын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
