
2026 оны ДАШТ-ийг үзэж буй олон хөгжөөн дэмжигчид нэг зүйлийг анзаарсан нь талбай дээрх тоглогчдын хөлийг “гоёсон” тод ягаан өнгийн шипи юм.
Тэмцээний мэргэн буучид олгодог "Алтан шаахай" шагнал уламжлал ёсоор алтлаг өнгөтэй байдаг ч энэ жилийн тэмцээнийг харахад "Ягаан шаахай"-ны тэмцээн гэж нэрлэвэл илүү тохирохоор байгаа аж.
Ягаан өнгийн "давлагаа" хэрхэн эхэлсэн бэ?
ДАШТ-ий нээлтийн тоглолт болох Мексик–Өмнөд Африкийн тоглолтоос эхлэн энэ чиг хандлага тод харагдсан. Тухайн тоглолтын гарааны 22 тоглогчоос ердөө гурав нь л ягаан өнгийн шипи өмсөөгүй байжээ.
Мексикийн шигшээ баг ДАШТ-ий нээлтийн тоглолтод Өмнөд Африктай тоглохын өмнө багийн зургаа авахуулж байна. David Ramos / Getty ImagesТүүнээс хойш энэ хандлага улам хүчтэй болж дэлхийн одууд болох Килиан Мбаппе, Эрлинг Хааланд нараас эхлээд жижиг улсын шигшээ багууд хүртэл ягаан шипигээр жигдэрчээ.
Спортын брэндүүдийн шинэ стратеги
Энэ Хөлбөмбөгийн ДАШТ-ийн өмнө томоохон үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан юм.
Adidas – "Solar Turbo"
Nike – тод ягаан өнгийн шинэ загварууд
Puma – "Poison Pink"
New Balance
Skechers
Нэршил нь өөр боловч бүгд ижил төстэй тод ягаан өнгийг сонгосон нь анхаарал татаж байна.
Яагаад заавал ягаан гэж?
New Balance компанийн хөлбөмбөгийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Роб Шелдоны тайлбарласнаар хоёр үндсэн шалтгаан бий гэнэ.
Нэгдүгээрт, харагдах байдал. Тод өнгө нь тоглогчдыг талбай дээр нэг нэгнээ хурдан олж харахад туслахаас гадна сая сая үзэгчдийн анхаарлыг тухайн брэндийн лого руу татдаг.
Хоёрдугаарт, тоглогчид өөрсдөө брэнд болсон. Орчин үеийн одууд зөвхөн тамирчин биш, олон сая дагагчтай нөлөөлөгчид болсон. Жишээлбэл, Букаёо Сака, Эберечи Эзе, Эндрик, Тимоти Вий зэрэг тоглогчид нийлээд олон арван сая сошиал дагагчтай тул өөрийн зан чанар, онцлогийг илэрхийлэх нь бүтээгдэхүүний дизайны чухал хэсэг болжээ.
Францын шигшээ багийн довтлогч Kylian Mbappé Сенегалын эсрэг гоол оруулсныхаа дараа багийн нөхөдтэйгөө баяраа хуваалцав. Dan Mullan / Getty ImagesШелдон энэ талаар "Энэ дэлхийн аваргад бид хоёр чиг хандлагын огтлолцлыг харж байна. Тамирчид хамгийн өндөр гүйцэтгэлтэй шипи хүсэж байгаа ч мөн өөрсдийн онцлогийг харуулах бүтээгдэхүүн шаарддаг болсон" гэж тайлбарласан байна.
Загварын өнгө аль хэдийн тодорсон байв
Хэрэглэгчийн чиг хандлага судалдаг байгууллага WGSN 2024 онд 2026 оны гол өнгөнүүдийг урьдчилан таамаглахдаа "Electric Fuchsia" буюу ягаан, нил ягааны дундах хурц өнгийг онцолж байсан аж.
Тэд хэрэглэгчид өөдрөг үзэл, өөрийгөө илэрхийлэх хүсэл, олны дунд ялгарах хэрэгцээг илүү эрэлхийлнэ гэж үзсэн нь өнөөдрийн ДАШТ дээр бодит болжээ.
WGSN-ийн судалгаагаар тод ягаан өнгө одоо бүх ягаан шипиний 48.2 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт хөлбөмбөгийн шипийн өнгөний зах зээл дэх эзлэх хувь нь нэмэгдсээр байна.
Норвегийн шигшээ багийн довтлогч Erling Haaland Иракийн эсрэг гоол оруулсныхаа дараа Justin Setterfield / Getty ImagesСонирхолтой нь маш олон тоглогч ягаан өнгө сонгосон тул эсрэгээрээ өөр өнгөтэй шипи ч анхаарал татаж эхэлжээ.
Аргентины супер од Лионель Месси Алжирын эсрэг хет-трик хийхдээ Аргентины төрийн далбааны цэнхэр, цагаан өнгөөр хийгдсэн тусгай "El Último Tango" нэртэй Adidas брэндийн шипи өмссөн нь ихээхэн анхаарал татсан.
Мөн АНУ-ын шигшээ багийн ахлагч Кристиан Пулисик одоор чимэглэсэн тусгай өнгийн Puma шипи өмсжээ.
Португалын шигшээ багийн тоглогч Нуно Мендес Конго улсын шигшээ багийн Эдо Каембегийн шахалтад Ronaldo Schemidt / AFP Images / Getty ImagesГэсэн ч энэ ДАШТ-ий ерөнхий дүр төрхийг нэг өнгөөр тодорхойлох бол тэр нь эргэлзээгүй ягаан өнгө болоод байна.