
Өчигдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18:20 цагийн байдлаар телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон 21 тээврийн хэрэгслийг илрүүлж, арга хэмжээ авсан талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт заасны дагуу 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцдог. Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг холбогдох албанаас зөвлөв.
М.Мичидмарал