Сингапурын далбаатай чингэлэг тээвэрлэдэг ачааны усан онгоц Энэтхэгийн өмнөд эргийн ойролцоо галд автжээ.
Энэтхэгийн эргийн хамгаалалтын албаны дамжуулсан бичлэгээс харахад усан онгоцон дээр томоохон дэлбэрэлт болж, чингэлгүүдэд гал гарсан байна. Энэтхэгийн Батлан хамгаалах яам эргийн хамгаалалтын албаны нисэх онгоц, байлдааны зориулалттай усан онгоцыг шатаж байгаа хөлөг рүү илгээлээ.
Сингапурын эзэмшилд байдаг MV Wan Hai 503 нэртэй тээвэрлэгч онгоц нь 268 метр урттай. Бэйпор боомтоос 140 орчим км зайд шатсан усан онгоцны багийн гишүүдийг аварсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна.
Энэтхэгийн телевизийн сувгаар хөлгийн багийн нийт 22 гишүүний 18 нь хөлгийг орхисон тухай мэдээлэв.
Өнгөрсөн сард аюултай ачсан Либери улсын далбаатай усан онгоц Энэтхэгийн Керала мужийн эргийн ойролцоо живсэн юм. Энэтхэгийн тэнгисийн цэргүүд хөлөг онгоцон дээр байсан 24 хүнийг аварчээ.