
Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёд ёкозүна Оносато түрүүлсэн билээ. Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас башёг өнжсөн юм.
Башё болгоны дараа болдог Ёкозүнагийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж Аки башёгийн барилдааныг дүгнэсэн байна. Энэ удаа зөвлөлөөс “Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн гэмтлээ бүрэн эдгээгээд эргэн ирэх хэрэгтэй. Түүнийг бэлтгэлээ сайн хийж, түрүүлэх хэмжээнд дахин барилдахыг нь бөх сонирхогчид харахыг хүсэж байгаа. Манай зөвлөл энэ удаад түүнд ямар нэг анхааруулга, сануулга өгөх талаар огт яриагүй. Бид түүнд маш их итгэл хүлээлгэж байгаа” гэж мэдэгджээ.
Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрөгч долоодугаар сарын тэмцээнийг өвдөгний бэртлийн улмаас өнжсөн. Тэгвэл түүнийг есдүгээр сарын тэмцээнд барилдана гэж сүмо сонирхогчид хүлээж байсан ч тэрээр дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдэгдэн барилдаагүй юм.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн авга ах буюу аавынх нь төрсөн дүү Асашорюү Д.Дагвадорж мэргэжлийн сүмо бөхийн 64 дэх ёкозүна билээ.