
“Хүннү рок” урсгалыг тунхаглагч “Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ийнхүү тэд шинэ цомог болон шинэ уран бүтээлүүдээрээ сонсогчидтойгоо уулзахаар зэхэж буй юм. Мөн ирэх наймдугаар сард бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах болсноо зарлалаа.
Тодруулбал, тус хамтлагийнхан энэ зун “Hun” нэртэй шинэ цомгоо гаргаж, Улаанбаатар хотноо хамгийн том шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэд цомгийнхоо нээлтээс өмнө “The men” болон “Warrior chant” хэмээх бүтээлээр фенүүддээ бэлэг барьсан бөгөөд эдгээр дуу нь хоёр долоо хоногийн дотор стриминг платформуудад нэг сая давсан хандалт аваад байна.
“Hun” цомог албан ёсоор худалдаанд гарахаас өмнө сонсогчдыг дахин олон шинэ бүтээл хүлээж байгааг тус хамтлагийн уран бүтээлчид онцоллоо.