
Цахим спортын “Passion UA” багийн дараагийн тоглолт Бразилд ирэх сард болно. Тэгвэл “IEM Rio 2026” тэмцээнийг "Senzu" М.Азбаяр өнжихөөр болсон байна. Түүний оронд Канадын тоглогч Жастин тоглоно.
ESL-ийн дүрмийн дагуу Америк тивд болж байгаа тэмцээнд оролцохын тулд бүх баг заавал Америк тивийн тамирчинтай байх ёстой. Ийм учир “Passion UA” багт тоглож буй "Senzu" М.Азбаяр ирэх сард Рио-де-Жанейро хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болох тэмцээнд тоглохгүй аж.
