
Өнөө шөнө буюу 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сэлэнгийн баруун өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсэг, Дарханы нутгаар, 26-ний өдөр Дорнодын хойд хэсгээр их цас орно гэдгийг цаг агаарын байгууллагаас мэдээллээ.
Мөн 26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Иймд бүх нийтийн амралтын өдөр цаг агаар муудах тул орон нутгийн замд зорчих иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан сайтар нягталж, холын замд гарахдаа зайлшгүй шаардлагатай тохиолдолд зорчихыг зөвлөлөө.