Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Газар ба хүн төвт хурлын үйл ажиллагаанд зориулсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Ногоон бүсэд “Echoes of the Earth” балетын гала концертыг тоглоно. Тоглолтод Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын уран бүтээлчид оролцоно. Тоглолт 18:00 цагаас болно.
