
Бусдын регистрийн дугаарыг ашиглан 20 жил Монгол Улсад хууль бусаар оршин суусан “Гадаадын иргэн”-ийг олж тогтоожээ.
Тодруулбал, тухайн гадаад улсын иргэн нь өөр улс руу урт хугацаагаар амьдрахаар явсан МУ-ын иргэний регистрийн дугаарыг ашиглан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гаргуулан авч хуурамч бичиг баримт бүрдүүлжээ. Улмаар хууль бусаар 20 жил ашиглаж, амьдарсан байжээ. Уг иргэний үйлдсэн зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.