
Азийн хөлбөмбөгийн холбооны "Чэллэнж лиг" /AFC Challenge League/ тэмцээний урьдчилсан шатны хоёр тоглолт өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болж байна.
Эхний тоглолт Монголын хөлбөмбөгийн дээд лигийн мөнгөн медальт “Төв азарганууд” болон Тайванийн “Тайнан Сити” /Tainan City/ багуудын хооронд боллоо. Тоглолт 2:2 онооны харьцаагаар өндөрлөж, торгуулийн цохилтоор 5:4-өөр “Тайнан Сити” баг ялалт байгуулж дараагийн шатанд тоглох эрхийг авлаа.
“Төв азарганууд” багаас Б.Өсөх-Ирээдүй хоёр гоол хийлээ.
Одоо 16:00 цагаас Монголын дээд лигийн аварга “Ulaanbaatar FC” болон Тайванийн “New Taipei Hang Yuan” багуудын тоглолт болно.

