
Киргизстаны Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Индонезийн багийг 5:2-оор буулган авч хоёр дахь хожлоо авлаа.
Энэ тоглолтын шилдэг тоглогчоор П.Отгон-Одыг шалгаруулсан бөгөөд өсвөрийн хоккейчид өнөөдөр Узбекистаны багтай тоглоно хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.