Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны өргөн чөлөөний Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажил хийхээр болжээ.
Уг ажлын хүрээнд энэ сарын 11-ний 22:00 цагаас 12-ны 22:00 цаг хүртэл авто замыг хааж, зорчих хэсэгт асфальтбетон хучилт болон тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэх аж
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.