
БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадмын нээлт ирэх лхагва болно. Эдгээр өдрүүдэд Саньяа аралд 45 орны баг тамирчдын эхний хэсэг цугларчээ.
“Саньяа-2026” наадмын багийн төрөл маргааш элсний гандболын эрэгтэй багуудын тоглолтоор эхэлнэ. 15 баг хоёр хэсэгт хуваагдсанаас “В”-д Монгол Улсын баг Бангладеш, Йордан, Оман, Пакистан, Катар, Тайланд болон Мальдивийн багтай багтлаа.
Азийн элсний наадмын нээлтийн тоглолт маргааш Йордан-Тайландын багуудын тоглолтоор эхэлнэ. Харин Монгол Улсын баг Оман, Тайландын багуудтай тоглох хуваарь гарчээ.
