Зэвсэгт хүчний агаарын цэргийнхэн тэр дундаа цэргийн нисгэгч нар түймрийн голомтуудад гал сөнөөгчдийг хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

ОБЕГ-ын захиалгаар 4 удаагийн 23 цаг 31 минутын түймрийн нислэгт давхардсан тоогоор нийт 176 гал сөнөөгчийг Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Улаан-Уул сум, Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий аймгийн Батширээт сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдуудын түймрийн голомтуудад Ми-171Е загварын нисдэг тэргээр агаараар тээвэрлэн хүргээд байна.