
Британийн дуучин Эд Ширангийн “Loop Tour” аялан тоглолтын нээлтийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт гарлаа.
Түүний АНУ дахь аялан тоглолтод реппер Мэклеморыг хасах шийдвэр гарсны хойно дуучин Финнеас, Аарон Роу, Данийн "Lukas Graham" хамтлаг болон Шираны тоглолтын хамтлаг "Beoga нар" үлдсэн тоглолтуудад оролцохоос татгалзжээ. Тэд Мэклеморыг аялан тоглолтоос хассантай холбогдуулан байр сууриа илэрхийлж, өөрсдийн шийдвэрийг тус тусын цахим хуудсаар мэдэгдсэн байна.
Харин Ширан Мэклеморыг аялан тоглолтоос хасах шийдвэрийг өөрөө гаргаагүй, харин тоглолтыг хариуцсан "Messina Touring Group" болон тоглолтын газруудтай холбоотой шийдвэр байсан гэж тайлбарлажээ. Мэклемор Нью-Жерсид болсон тоглолтын үеэр Палестиныг дэмжсэн байр суурь илэрхийлсний дараа түүнийг АНУ-ын хэд хэдэн тоглолтоос хассан байна.