
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай улсын аварга П.Бүрэнтөгсөөр тав давж улсын начин цолны болзол хангалаа. Улсын аварга П.Бүрэнтөгс 61 бөхөөс түүнийг амлаж барилдсан юм.