
Засгийн газрын хуралдаанаар “Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Тус уран бүтээлчид Юнескогийн олон улсын театрын институтээс зохион байгуулдаг “Эксперименталь театрын фестиваль”-д амжилттай оролцож “Шилдэг жүжиг” төрөлд алтан медаль хүртсэн юм.
Вьетнам улсын тайзны уран бүтээлчдийн холбоо зохион байгуулсан тус тэмцээнд 13 улсын 30 мэргэжлийн театр, 1000 гаруй уран бүтээлч, жүжигчид өрсөлдсөн бөгөөд манай жүжигчид “Ертөнц” физикл жүжгээрээ оролцож нийт 8 шагнал хүртсэн юм.