
"Монгол, Японы поп соёлын өдөрлөг – 2026" арга хэмжээ нь энэ сарын 19-нд зохион байгуулагдана.
Уг өдөрлөгөөр Японы поп соёл тэр дундаа косплэйн үзүүлбэрүүд, мөн манга тэмцээн буюу монгол хүүхэд залуусын өөрсдийн ур ухаанаар хийсэн бүтээлүүд, дууны тэмцээн, японтой холбоотой хөгжөөнт уралдаанууд, япон отакү анимэ дэлгүүр, тус улсад суралцах болон япон хэлийг эзэмших талаар мэдээлэл авах зэрэг олон үйл ажиллагааг нэгтгэн хүргэх юм.
Мөн булангуудаар зочлон хөгжөөнт тоглоомууд тоглож арга хэмжээний төгсгөлд "Anime night"-аар аялан, орой нь Японы мэргэжлийн "Coslay Artist"-уудын үзүүлбэрийг сонирхох боломжтой аж.