
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага бямба гаргийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлэх ажээ. Иргэд асуулт, саналаа
📞И-Монголиа,
📞D-gov.mn сайт,
📞"11-11" төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой юм байна. Асуулт, санал авах шугам өчигдөр 15:00 цагт нээгдсэн юм.

