
Колумбын баруун өмнөд хэсэгт хууль бусаар ажиллаж байсан алтны уурхай нурсны улмаас 14 хүн амиа алдаж, долоон хүн гэмтсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв.
Уг осол Нариньо мужийн Санта-Барбара-де-Искуанде хотын Чамберо хэмээх хөдөө орон нутагт болжээ.
Эрэн хайх, аврах ажиллагаа дууссан гэж Нариньо мужийн захирагч Луис Альфонсо Эскобар мэдэгдсэн байна.
Тэрээр хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлын стандартыг сайжруулахын тулд хууль бус болон бичил уурхай эрхлэгчдийг албажуулах үйл явцыг эрчимжүүлэхийг Засгийн газар, Уул уурхайн үндэсний агентлаг болон Уул уурхай, эрчим хүчний яаманд уриалжээ.
Өнгөрсөн наймдугаар сард мөн Нариньо мужийн Поликарпа хотод үүнтэй төстэй уурхайн осол гарч, 13 хүн амиа алдсан юм.
Колумбын хөдөө орон нутагт албан бус, зохицуулалтгүй уул уурхайн үйл ажиллагаа түгээмэл байдаг бөгөөд эдгээр уурхайд аюулгүй байдлын шаардлага хангасан дэд бүтэц хангалтгүйгээс хүний амь нас хохирсон осол байнга гардаг.