
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос ажилтны цалин, орлогыг инфляц, үнийн өсөлт, амьжиргааны бодит хэрэгцээтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар удаа дараа тавьсан санал, шаардлагын үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 208 000 төгрөгөөр, өмнөх хэмжээнээс 26.3 хувиар нэмэгдэж байна
Ажилтан бүр жилд 1.2 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт эдэлнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 000 000 төгрөг болгон шинэчилсэнтэй уялдан 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт ажилтан, албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг ХХДХ-ээр тооцно. Өөрөөр хэлбэл, ажилтан бүрийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 1 000 000 төгрөгт ногдох 100 000 төгрөгийн татварыг хөнгөлнө. Ингэснээр цалингийн хэмжээнээс үл хамааран нийт ажилтан, албан хаагч сард 100 000 төгрөг хүртэл буюу жилд 1 200 000 төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна
Энэ нь зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг ажилтанд бус, нийт ажилтан, албан хаагчид хамаарах бодит дэмжлэг юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж юу вэ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энгийн ажил эрхэлж буй ажилтанд олгох үндсэн цалин, хөлсний хуулиар баталгаажуулсан хамгийн доод хязгаар юм. Ажил олгогч ажилтны үндсэн цалинг энэ хэмжээнээс доогуур тогтоох эрхгүй.Харин тодорхой боловсрол, мэргэжил, ур чадвар шаардсан ажлын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хуулиар хориглодог. Ийм ажил эрхэлж буй ажилтны цалин нь мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, ачаалал, хариуцлагатай уялдан 1 000 000 төгрөгөөс өндөр байх ёстой.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрхэн тогтоодог вэ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог.Ингэхдээ:
Ингэхдээ:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр:
МҮЭ-ийн холбоо энэхүү шийдвэрийг ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, цалин орлого, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд чиглэсэн чухал үр дүн гэж үзэж байна. Цаашид ХХДХ-ийн шинэ хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага бүрэн мөрдөх, мэргэжил, ур чадвар шаардсан ажилтны цалинг ХХДХ-ээр тогтоохгүй байх, салбарын болон байгууллагын цалингийн сүлжээ, шатлалыг шинэчлэхэд хяналт тавьж ажиллана. Мөн цалингийн өсөлтийг үнийн өсөлтөөр үнэгүйдүүлэхгүй байх, ажилтны бодит орлогыг хамгаалах, цалин хөлсийг инфляц болон хөдөлмөрийн бүтээмжтэй тогтмол уялдуулдаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
ХХДХ-ийн өсөлт бол зөвхөн доод цалингийн өөрчлөлт биш. Энэ нь нийт ажилтны татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг нэмэгдүүлэх шийдвэр юм.