Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 102 жилийн ойн баяр наадамд Норовлин сумын харьяат аймгийн арслан А.Эрдэнэбаяр түрүүлж, сумын заан О.Ихбаяр үзүүрлэлээ. А.Эрдэнэбаяр нь Хэнтий аймгийн 101 жилийн ойн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан бөгөөд энэ удаад хурц чимэг нэмлээ. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Отгонбаатарын Ихбаярт аймгийн заан цол, Хэрлэн сумын харьяат Хүдэрийн Нямдоржид аймгийн начин цол хүртээлээ.