
Японы Чиба мужийн Макухари Мэссэ үзэсгэлэнгийн төвд дэлхийн тоглоомын салбарын томоохон арга хэмжээний нэг болох "Tokyo Game Show 2026" өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ жил тус арга хэмжээний 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхэндээ анх удаа таван өдөр үргэлжилж, есдүгээр сарын 17–18-нд салбарын мэргэжилтнүүд, 19–21-нд олон нийтэд нээлттэй байх юм. Үзэсгэлэнд 53 улс, бүс нутгийн 1 138 төлөөлөгч, 4000 гаруй үзэсгэлэнгийн талбай ажиллуулж байгаа аж.
Мөн "Square Enix", "Capcom", "Sega, Bandai Namco", "Sony Interactive Entertainment", "Konami" зэрэг томоохон компаниуд оролцож, шинэ тоглоом, консол, технологи болон тоглогчдод туршиж үзэх боломжтой демо хувилбаруудаа танилцуулж байна. Тухайлбал, "Square Enix"-ийн хэсэгт “Final Fantasy VII Rebirth”-ийн дараагийн бүтээлтэй холбоотой контент, “Final Fantasy Resonance”, “Dragon Quest Monsters: The Withered World” зэрэг тоглоомуудыг онцолжээ.
Мөн энэ жилийн үзэсгэлэнд инди тоглоом, косплей, цахим спорт, AR/VR болон тоглоомын хүртээмжийн чиглэлүүдэд зориулсан тусгай хэсгүүд ажиллаж байна.