
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстаны Астана хотод зохион байгуулж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жингийн медальтнууд тодорно.
57 кг-ын жинд Б.Хулан Европын аварга, Польшийн бөх Магдалена Лизевскаг, 76 кг-ын жинд Э.Даваанасан Литвийн Камиле Гаукайте нарыг оноогоор цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Ингэснээр 65 кг-ын жинд Т.Энхжин нарын манай гурван тамирчин ДАШТ-ий медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна.
"Астана-2026" тэмцээний медалийн төлөөх барилдаан 21:00 цагаас эхэлнэ.