
Монголын хөнгөн атлетикийн залуучуудын шигшээ багийн тамирчид Өмнөд Солонгост болсон олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцлоо. “Korea Athletics Open 2026” тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Д.Мягмарсүрэн түрүүлж төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр 3:53.65 минутын амжилтыг үзүүлж энэ улирлын дээд амжилтаа тогтоов. Мөн Монгол Улсын U20 насны 400 метрийн гүйлтийн рекордыг эзэмшигч С.Батзориг 400 метрийн төрөлд тавдугаар байр эзэллээ.
“Korea Athletics Open 2026” тэмцээнд Тайваны тамирчид өндөр амжилт үзүүлж, медальт байрт шалгарлаа.