
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлшийг маргаашаас буюу есдүгээр сарын 15-наас худалдаалж эхэлнэ.
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах 500 цэг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс 446 нь байнгын ажиллагаатай, 54 нь нөөц цэг байх юм.
Энэ жилийн хувьд айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулахаар төлөвлөсөн бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлнэ. Ингэхдээ 25 килограммын савлагаатай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалах аж.