
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 11 сарын танилцуулгыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.
Тэрээр "Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувь өссөн байна. Үүнд,
Гадаад худалдааны тэнцэл 2025 оны эхний 11 сард 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 477.6 сая ам.доллараар буурсан байна. Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 5.9 хувь буурсан байна. Харин импорт 379 сая ам.доллар буюу 3.6 хувиар буурчээ.
БНХАУ-тай 2025 оны эхний 11 сард 16.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь нийт бараа эргэлтийн 69.3 хувийг бүрдүүлж байна.
2025 оны эхний 10 сард урсгал данс 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 2 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Төлбөрийн тэнцэл 14 са яам.долларын ашигтай гарсан байна.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны 11 дүгээр сарын эцэст 45.8 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувь өссөн дүн. Үүнд төгрөгийн хадгаламж 3.7 их наяд төгрөгт хүрч өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Үүний 84.6 хувийг иргэдийн хадгаламж эзэлж байна. Валютын хадгаламж жилийн өмнөхөөс 19.4 хувиар өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө мөн 5.4 хувиас өссөн гүйцэтгэлтэй байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.5 их наяд төгрөг буюу 21 хувиар өсжээ" гэв.