
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр иргэн Б нь цахим орчинд нийтлэгдсэн “БНСУ руу явуулна” гэх зарын дагуу холбогдож, бусдад 50 сая төгрөг шилжүүлж залилуулсан нөхцөл байдал тогтоогдсон байна. БНСУ-ын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яамнаас гаргадаг. Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн аливаа худал мэдээ, мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө.