
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ.
Нийт дуудлагын 52 нь объектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага эзэлж байгаа талаар Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.