Их Британийн Ливерпүүл хотноо 2025 оны 9 сарын 4–14-ний өдрүүдэд болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Алдар” спорт хорооны боксчин А.Баттулга эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр финалын шатанд Казакстаны тамирчин Санжар Ташкенбойтой тулалдсан юм.
Энэ жилийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван боксчин рингэнд гарч хоёр медаль хүртсэнээр ДАШТ-ээ дуусгаж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртэж ДАШТ-ий хошой медальтай анхны монгол эмэгтэй боксчин болсон билээ.