
Өмнөд Солонгосын нэрт найруулагч Ли Чан Доны “Possible Love” кино 83 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын гран при буюу “Мөнгөн арслан” шагналыг хүртлээ. Тус шагнал нь “Алтан арслан”-гийн дараах наадмын хоёр дахь том шагнал бөгөөд энэ нь Венецийн кино наадмын уг төрөлд Солонгосын кино анх удаа түрүүлсэн тохиолдол болж байна.
“Possible Love” нь Ли Чан Доны найман жилийн дараах анхны бүрэн хэмжээний кино юм.
Кинонд ажлаасаа халагдсан ажилчин болон түүний эхнэрийн амьдрал, чинээлэг нөхөртэй баримтат кино найруулагч эмэгтэйн ертөнц огтлолцож, хайр, хөдөлмөр, нийгмийн ялгаа болон хүмүүсийн хоорондын харилцааны тухай өгүүлдэг. Кино Венецид дэлхийн нээлтээ хийж, үзэгчид долоон минутын турш алга ташсан бөгөөд гран пригээс гадна олон улсын кино шүүмжлэгчдийн "FIPRESCI" шагналыг мөн хүртжээ.